Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар ярилцав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С.В. Чепурнойг хүлээн авч уулзав. Уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Ялангуяа 2020 онд Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх явдал гэдгийг онцлов.


















