Хятадын өмгөөлөгчид цахимаар ажиллана
БНХАУ-ын прокурорын байгууллагууд өргөн цар хүрээтэй төсөл эхлүүлсэн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ.
БНХАУ-ын прокурорын байгууллагууд өргөн цар хүрээтэй төсөл эхлүүлсэн талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ.
Монголын Залуучуудын Холбоо “Залуучуудаа сонсьё” аян зарлалаа. Энэхүү аянаар залучуудын бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хийж 4-р сарын 1-нд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Нийслэлийн хүн амыг коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаа эхлээд 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Дархлаажуулалтын төлөвлөлтийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээнд оролцдог онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, хороо, худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсолтгүй явагдах шаардлагатай байгууллагын ажилчдыг түлхүү хамруулж байгаа юм.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг шалгав.
Монгол Улсад COVID-19 эсрэг вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-наас хойш үргэлжилж байна. Иргэдээ вакцинжуулалтад уриалж Энэтхэгээс ирсэн AstraZeneca вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулсан бол БНХАУ-аас хүлээн авсан Синофарм вакциныг хотын дарга Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайхан нар хийлгэснээ өчигдөр зарлалаа. БНХАУ-аас 300 мянган тун ирсэн Синофарм вакциныг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй учир иргэдийг хамруулахыг хойшлуулаад байсан юм.
КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн энэхүү төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, 1.3 сая хүнд шаардлагатай тун вакциныг Япон Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан нийлүүлж, вакцины “хүйтэн хэлхээ”-г бүрдүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг шийдвэрлэх юм.
Танзани улс өөрсдийгөө "вирусгүй орон" гэж зарласан. Үнэн хэрэгтээ энэ улсад коронавирус тархахгүй байгаа хэрэг биш харин эрх баригчид нь халдварын тохиолдлыг мэдээлэхийг хориглосон юм.
Өнөөдөр коронавирус халдварын PCR шинжилгээ авах цэгүүдийг танилцуулж байна.
Нийслэлийн хэмжээнд сууц өмчлөгчдийн 1243 холбоо үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр холбооны 780 гаруй нь Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл (МСӨХДЗ)-д бүртгэлтэй, өдөр тутмын үйл ажиллагаа мэдээллээ өгч холбоотой ажилладаг.
Бүртгэлийн зураг буруу оруулах, бүртгэлийн дугаар, нууц үгээ мартах зэрэг асуудал гарч байна. Шалгуулагчид маань Боловсролын үнэлгээний төвийн цахим хаяг болон лавлах утсаар холбогдож тодруулж байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэх хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Одоогоос яг нэг жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг "ЦАР ТАХАЛ" хэмээн зарлаж байлаа.
Өнөөдөр Т.Чимгээгээс надад хоёр утга бүхий өргөдөл ирсэн. Нэг нь "Тэрэлж" зочид буудалд миний эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг нүүрийг минь бүдгэрүүлж хэсэгчилж олон нийтэд цацах, хоёр дахь нь намайг хоригдож байх хугацаанд амь насаа алдсан охины минь хэргийг дахин шалгаж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн.
Засгийн газрын ээлжит хуралдаан түр завсарлаад 18:00 цагаас үргэлжлэхээр болжээ.
Вакцинжуулалт эхлээд 10 гаруй хонож байна. Бид эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууддаа бага хэмжээгээр буюу хариу урвалыг нь шалгах зорилгоор цөөн тоогоор вакцин хийж байсан. Хариу урвал, шинж тэмдгийг тандсаны үндсэн дээр монгол хүний биед зохицох юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, энэ долоо хоногоос вакцинжуулалтаа өргөн хүрээтэйгээр хийж байна. Долдугаар сарын 1-нээс өмнө нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллана.
“Газрын тосны үнэ цаашид өсөх төлөвтэй гэж шинжээчид тооцолж байна” хэмээн Bloomberg мэдээллээ. Вакцинжуулалт үргэлжилж байгаа нь газрын тос, түлшний эрэлтийн төлөвт эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж. 2020 онд хамгийн их хохирол амссан аялал жуулчлал, агаарын тээврийн салбар эргэн сэргэж байгаа нь газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийг дэмжихээр байна. Олон улсын зах зээлд гарч буй үнийн өөрчлөлт Монголд мөн адил нөлөөлж эхэлсэн хэмээн эдийн засагч Д.Ангар хэллээ. Тэрбээр “Дэлхийн зах зээлийн өөрчлөлтийг бид хязгаарлах боломжгүй. Ямар ч сайд, дарга байсан үнийн өсөлтийн нөлөө эдийн засагт орж ирнэ. Бид үүнийг хааж чадахгүй. Чөлөөт, нээлттэй эдийн засаг учраас газрын тосны үнийн өөрчлөлт манай улсын эдийн засагт их, бага хэмжээгээр мэдрэгдэнэ” гэв.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Мэргэд лаборатори сургуулийн япон хэлний ангийг засварлах төсөл” хэрэгжихээр боллоо. 3 дугаар сарын 10-ны өдөр Японы ЭСЯ-нд болсон ёслолын арга хэмжээний үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар төслийн гэрээнд гарын үсэг зурав.
БНХАУ-ын Синофарм вакциныг Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Шадар сайд С.Амарсайханы хамт өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийлгэлээ.