ХААН Банк Сангаас “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ
Цар тахал бидний амьдралд олон өөрчлөлт авчирсан. Салбар бүрт эерэг, сөрөг байдлаар нөлөөлөхийн сацуу Ковидын дараах шинэ эгэл амьдралын хэв маягт бид ажил мэргэжил бүрийн онцлогийг олж харан, эмч, цагдаа, онцгой байдал болон эмнэлгийн ажилтнуудыг өндрөөр үнэлэх болсон. Үүнтэй холбогдуулан дэлхий даяар эдгээр салбарын ажилтнуудын ажлын үнэлэмж нэмэгдэж, тэдний тухай сэдэв анхаарлын төвд ороод байна. Сүүлийн жишээ татахад, Европын холбооны улсуудад эрүүл мэндийн салбарын ажилтнууд, түүн дотроо тусгайлан сувилагч, асрагч нарын цалинг 500 еврогоор нэмж, бусад төрлийн халамжуудыг үзүүлж эхэлжээ.


















