Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ
Улаанбаатар хот нийслэлийн үүргийг гүйцэтгэхийн тулд бусад хотуудаас илүү ямар чиг үүрэг хэрэгжүүлэх онцлогтой болохыг энд тусгажээ.
Улаанбаатар хот нийслэлийн үүргийг гүйцэтгэхийн тулд бусад хотуудаас илүү ямар чиг үүрэг хэрэгжүүлэх онцлогтой болохыг энд тусгажээ.
Дэлхийн сонгодог "Анна Каренина"-г гуравдугаар сарын 04-нөөс УДЭТ-ын дахин тайзнаа тоглохоор болжээ Ингэхдээ коронавирус цар тахлын үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгууллагуудад тавигдах шаардлагын дагуу УДЭТ-аас бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
ХААН Банк олон улсын төлбөрийн картууддаа зайнаас унших дэвшилтэт технологи нэвтрүүлэн харилцагчдадаа хүргэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Та контактлесс картаа ПОС төхөөрөмж дээр биет холболт үүсгэхгүйгээр 2-4 см-ийн зайнаас уншуулан гүйлгээ хийж, эх орондоо төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо илүү хялбар, хурднаар төлөх боломжтой.
АН-ын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-наас эхлэн бүртгэж, гуравдугаар сарын 25-наас сурталчилгаа хийх юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Тэрээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, дархлаажуулалтын талаар товч мэдээлэл өгч, БНФУ-ын Засгийн газар эрүүл мэндийн шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Чухал түнш Франц Улстай харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Түүх, соёл иргэншил, үндэс угсаагаараа холбогдсон хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн захидал ирүүлсэн Ерөнхий сайд А.У.Мамаевт талархал илэрхийлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилна гэдэгт итгэж байгааг уламжлахыг хүсэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, салбарын мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн бизнесээ хурдан хугацаанд сэргээн, босгож ирэх ёстой. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ. Энэ чиглэлээр Засгийн газраас хоёр их наяд төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гарсан. Нийт жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн 72 хувь нь Улаанбаатар хотод байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжсэн шиг дэмжье. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүмүүс урдуур нь ороод авдаг бусармаг зүйлийг таслан зогсооно.
2019 онд Путинийг хөөх зорилготой Якутскаас Москва руу хүрэх замыг явган туулж эхэлснээрээ ихээхэн алдаршсан, өөрийгөө бөө хэмээн нэрлэдэг Якутын оршин суугч Александр Габышевийн эсрэг Оросын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Дээрх салбарын албан хаагчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн Астразенека вакцинаар дархлаажуулах ажил Батлан хамгаалах салбараас эхэллээ. Тархвар судлалын заалтаар сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулна. Эхний ээлжинд:
Манай улс коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалын вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлээд байна.
"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа түүний гэргий Г.Амарсайхан нарт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял оноосон. Оноосон ялын хэмжээг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр /2021.02.25/ хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас коронавирус халдварын тархалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалт зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлага авахаар холбогдоход тэрбээр "Ярилцлага өгөх боломжгүй, удахгүй ажлаа хүлээлгэн өгөх гэж байна" хэмээн хариулав
Энэ журмын дагуу коронавирусийн халдварын цар тахлын үед "АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрсдэл учруулах цагаачид"-ыг АНУ-руу нэвтрүүлэхийг хориглож байв.
Дархлаажуулсан эхний хоёр хоногийн байдлаар 16 байгууллагын 14 мянган хүн хамрагдах шаардлагатай. Үүнээс зорилтот бүлгээс 3112 хүн хамрагджээ. Нийт вакцинжуулалт 22 хувьтай, сайн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо. Ч.Болортуяа нь сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн.
Олимпын бамбарыг буухиалахад оролцож буй алдартнууд хүн хэт олноор цугларахаас бүрэн хамгаалагдсан хэсгүүдэд зогсох аж.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангахын төлөө цаг нар наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын алба хаагчдынхаа ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор бүрэн тоноглогдсон, тусгай зориулалтын 2 авто машиныг хувийн зүгээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газартаа гардууллаа.
Нэр бүхий шүүгч нартай холбоотой дүрс бичлэг цацагдаж олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Уг шүүгч нарт хэрхэн хариуцлага тооцох талаар Шүүхийн Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар мэдээлэл өглөө.