Банкны тухай хуулийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.
Голомт банк иргэдийнхээ санхүүгийн дархлаа, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Витамин ₮” төгрөгийн, хугацаатай хадгаламжийн урамшуулалт аяныг 2020.07.20 өдрөөс 2020.12.31 өдрийг дуустал 5 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж азтануудаа тодрууллаа. Аяны туршид нийт 9 удаагийн тохирол явагдаж, хуримтлалыг зуршил болгож чадсан 122 азтан ухаалаг гар утас, ухаалаг цаг, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгүүдээс гадна супер хонжвор болох Nissan Leaf цахилгаан автомашины эзэд боллоо.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.
УНТЭ-ийн Шуурхай штабын цус сэлгэлтийн ангиас энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Цус бэлэглэх аян”-ыг зохион байгуулж байна. Тус аяныг ЭМЯ-ны Цусны мэргэжлийн салбар зөвлөл, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, УНТЭ-ийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УНТЭ-ийн 360 гаруй эмч, ажилчид оролцож цусаа хандивлах юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 173133 байгууллага иргэний QR үүсгэж 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийгдсэн байна.
Жагсаалд оролцогч Улсын Онцгой комисс огцрох цаг болсныг илэрхийлж, хүний эрхийг дээдлэхийг уриалж байгаа юм. Төв талбай дээр амаржсан эмэгтэйн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр бие давхар бүсгүй ч ирсэн байна.
Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Энэ асуудалтай холбогдуулан Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц байр сууриа илэрхийллээ.
Коронавирусийн халдвартай нярай биетэй эмэгтэйг зүй бусаар тээвэрлэсэн зөрчлийг эсэргүүцэн үзэл, бодлоороо нэгдсэн иргэд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрхөд төрсөн эхийг халдвартай гэдгийг тодорхойлж, тусгаарлах өрөөнд оруулж хувцсыг нь өмсүүлж зөөвөрлөдөг дүрэм журмыг мөрдөхгүйгээр төрсөн эхэд гадуур хувцас өмсөхгүйгээр, хүүхдийг нимгэн өлгийтэй зөөвөрлөж тээвэрлэсэн асуудал гарлаа. Тухайн байгууллагын удирдлагууд болон эмнэлэгт ажиллаж байгаа бүх хүмүүс өвчтөнийг эмнэлэг хооронд хэрхэн шилжүүлэх бүхий л дүрэм журмыг зөрчиж ажилласан гэж үзэж байгаа.
"Өргөө" амаржих газарт амарсан эхээс коронавирусийн халдвар илэрснээс ХӨСҮТ-д шилжүүлсэн. Ингэхдээ дотуур өмд, унтлагын хувцас, гэрийн шаахайтай эмнэлгээс гаргаж эх, нярайг эрүүл мэндийн эрсдэлд оруулсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Шадар сайд Я.Содбаатарт албан шаардлага хүргүүллээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1427 тээврийн хэрэгслээр 4331 зорчигч хот руу нэвтэрч, 1485 тээврийн хэрэгслээр 3718 зорчигч хотоос гарсан байна.
VOC-202 012/01 хэмээн нэрлэгдсэн шинэ штамм нь халдварлах илүү өндөртэй бөгөөд ингэснээр энэ штаммаар үүсгэгдсэн халдвар өмнөхөөс хурдтай тархаж байгаа гэнэ.
Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.
Иргэд маршрутын бус замаар хөдөлгөөнд оролцож, хулгайгаар орон нутаг руу авч явах, орж ирэх үйлдлийг удаа гаргаж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой" төслийн талаар мэдэгдэл хийлээ.
Трамын үед АНУ-ын цэргийн төсөв эрс өсчээ. 2013 онд Америкийн цэргийн төсөв хагас тэрбум доллар байж, дараа нь Ерөнхийлөгч Барак Обама энэ төсвийг нэмэгдүүлж эхэлсэн бол Трамп эрс өсгөж, 2020 онд700 тэрбум долларт хүрчээ.
Өчигдөр нэгдүгээр амаржих газар коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор ХӨСҮТ-рүү зөөх явцад алдаа дутагдал гарсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрч амаржсан ээж, үр хүүхэд, ар гэрийнхнээс нь уулчлалт гуйсан.
Иргэн А.Отгонбаатар дээрх үйл явдлыг Улсын Онцгой комиссын гишүүдийн хариуцлагагүй алдаа хэмээн үзэж, огцрохыг шаардаж буйгаа илэрхийлж Сүхбаатарын талбайд унтлагын хувцас, гэрийн шаахайтай жагслаа.
Шинжаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг гэсэн баримтыг БНХАУ-ын эрх баригчид байнга няцаадаг бөгөөд хорих лагер биш "дахин хүмүүжүүлэх төвүүд" байгуулсан, энд уйгуруудыг сайн ажил олж хийх дадал, мэдлэгт сургадаг хэмэн мэдэгдэж байв.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 13313 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.