Автомашинаасаа буугаад сураггүй болсон иргэнийг зочид буудлаас олжээ
Өмнөговь аймаг, Ханбогд сум. Жавхлант багийн “Бумбат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Өмнөговь аймгаас “Оюутолгой” ХХК-ийн чиглэлд жолооч Н-ийн жолоодож явсан “Митцубиши Русо” загварын ачааны автомашинтай хамт зорчиж явсан иргэн Х /52 настай, эрэгтэй/ нь 12.24-ний өдрийн 12:00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон тухай өмнө нь мэдээлсэн.

















