Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 240 гаруй тэрбум төгрөгийн авлагатай
Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны цахим хуралдаан өнөөдөр (2020.12.23) 09 цаг 40 минутад эхэлж, тус дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөө болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2019-2020 оны үйл ажиллагааны мэдээлэл сонсохоор тогтов.



















