Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258 хүн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 18.05 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 18.05 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Covid-19 цар тахлаас шалтгаалж Солонгосын олон төрөлт спортын наадмыг бүтэн жилээр хойшлуулж байгааг “Ёнхап Ньюс” мэдээлэв. Солонгосын спорт, олимпийн хорооноос 101 дэх удаагийн Үндэсний спортын фестивалийг ирэх аравдугаар сард Хойд Гёнсан мужид зохион байгуулах боломжгүй болсныг зарлажээ.
Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авна. Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна. Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн "Батламж хуудас"-ыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн авах боломжтой юм байна.
Өнөөдөр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица нар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд хувийн хамгаалах хэрэгсэл болон компьютерийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө.
Сонгомол болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 2020 оны ДАШТ-ийг Серб улсын нийслэл Белград хотноо арванхоёрдугаар сарын 12-20-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулах юм.
Өнөөдөр Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 19.
Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах хорооны хурал 21:30 цагт эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу тангарагаа өргөж, батламжаа гардаад байна. Одоо сайд нар тамга солилцох ажиллагаа явагдаж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим 14 яам, 17 сайдаас бүрдэж байгаа.
Цагдаагийн байгууллага улсын их баяр наадам болбол хэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулсан. Хэрэв Хүй долоо худагт нэгдсэн байдлаар тэмдэглэвэл 800 бөх, хурдан морь, уяач, хүүхдүүд гээд олон хүн бөөгнөрөх учраас тус тусад нь зохион байгуулахаар болсон. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнд болбол хотын төвд учраас халдвар дэгдэх аюултай гэж үзэн XIII зуун цогцолбор, Хүй долоо худагт болохоор болсон. XIII зуунд Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваан талбай бэлэн болсон. Цогцолборт зөвхөн уралдаанд оролцох хүн л орно. Хүй долоон худагт бэлдсэн 2000 орчим автомашины зогсоолд харваач, бөхчүүд машинаа байршуулна. Маргааш хурдан морины салбар комисс хуралдаж, дахин нарийн шийдвэр гаргана. Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Орж байгаа хөдөлгөөн нээлттэй байна.
“Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө.
Шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн томилгоогоо танилцууллаа. Сайд нарт нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариулав. Одоо Засгийн газрын гишүүдэд захирамж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ёслолын их танхимд болж байна.
Биднийг худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай гэж сонгосон. Алдагдсан орд, үйлдвэр уурхайнуудаа төрдөө аваарай гэж биднийг сонгосон. Хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү
Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ маркийн автомашин, түймэр унтраах зориулалттай 4 дугуйт мотоцикль 3 ширхэг, ХОЛМАТРО маркийн иж бүрэн техник багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэг бонд, зээл аваагүйгээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан. Одоо дотоодын бонд гаргах бэлтгэл ажлаа хийсэн.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог танилцуулж байна. Гишүүд томилогдож байгаа сайд нарт хандаж үг хэллээ.
АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөгдсөн. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр АН 11 суудал авч, парламентад сөрөг хүчин болсон билээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог Ерөнхий сайд танилцуулж, гишүүд үг хэллээ.