ЦОМ ӨРГӨӨГҮЙ Ч МОНГОЛЧУУДЫНХАА ЗҮРХЭНД ЯЛАГЧ БОЛЛОО!
Дөрөвхөн сая хүн амтай Монгол Улсын залуус дэлхийн цахим спортын хамгийн хүчирхэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж, нэг нэгээр нь буулган авч, аваргын төлөөх финалд шалгарлаа.
Харамсалтай нь энэ удаад аваргын цомыг өргөж чадсангүй. Гэхдээ нэг тоглолтын ялагдал та бүхний бүтээсэн түүх, гаргасан амжилт, бидэнд төрүүлсэн бахархлыг хэзээ ч үгүйсгэхгүй.
Та нарын тоглолт бүрийн ард Монголчуудын догдлол, итгэл найдвар, омогшил байлаа. Дэлхийн өнцөг булан бүрд суугаа Монголчууд нэгэн зэрэг амьсгаа даран үзэж, нэгэн зэрэг баярлаж, нэгэн зэрэг та нарынхаа төлөө догдолж байлаа.
Зарим ялалт цомоор хэмжигддэггүй юм байна. Зарим ялалт ард түмнийхээ зүрх сэтгэлд үлддэг юм байна.
Өнөөдөр та нар цомгүй буцаж болох ч Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж, олон мянган залууст мөрөөдөл, урам зориг бэлэглэж чадлаа.
Бид та нараар бахархаж байна. Энэ бол төгсгөл биш, илүү том түүхийн эхлэл.
Баярлалаа, The MongolZ!
Нэг Монгол. Нэг зүрх. Нэг бахархал.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ