Их мастерууд ихэрлэн мэндлэх нь
Залуу шатарчин С.Билгүүн олон улсын их мастер цолыг хүртээд удаагүй ч араасаа хоёр ч залууг дагуулах булган сүүлтэй байжээ. Дэлхийн шатрын холбооны зөвлөлийн 2020 оны хоёрдахь хурлаар цолны болзол хангагсдын талаар хэлэлцэх бөгөөд их мастерт нэр дэвшсэн манай гарагийн гурван шатарчны хоёр нь Монголынх ажээ.


















