УОК шуурхай хурал зарлалаа
Улсын Онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр 18.30 цагт шуурхай хуралдаан зарлалалаа.
Улсын Онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр 18.30 цагт шуурхай хуралдаан зарлалалаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд, тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулжээ.Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.21/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Дэлхий даяар коронавируст халдвар (СО\/Ю-19)-ын цар тахал тархсанаас үүсэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулж ажиллуулсан. Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.21) өргөн барилаа.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат тэргүүтэй Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЧанВэньрүйг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 540 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 33 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 498 хэрэг шалгагдаж байна.
БНАСАУ-д COVID-19 вирусийн халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэж тус улс мэдэгдсэн.
Халдвар аван эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд 12 хүүхэд, 65-аас дээш насны найман хүн байгаа гэнэ.
ЕБС-ийн сурагчдыг 100 хувь анги дэвшүүлнэ. Аравдугаар ангид суралцах хүсэлтэй сурагчдад хязгаарлалт хийхгүй.Жилийн эцсийн дүнг хоёрдугаар улиралын дүнг гол болгох бөгөөд сурагч теле хичээлийг үзсэн байдлыг мөн харгалзана.Ингэхдээ гэр бүлийн ялгаатай орчин, техник технологийн байдлыг харгалзан үзнэ. Гэхдээ хоёрдугаар улиралын дүнгээс доошлуулж гаргахгүй.
Цар тахлын улмаас эрэлт буурсантай холбоотойгоор түлшний үнэ унасан гэж шинжээчид онцолсон байна.
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өгөв.
"Интермед" эмнэлэгт сүүлийн долоо хоног ханиалгасан, хоёр уушгиндаа хатгалгаатай 69 настан хандсан. Улмаар түүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу эерэг гарч COVID-19 илэрсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн.
“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.
Никулин "зохиомлоор вирус гарган авах боломжгүй гэж ярих хэрэггүй, тэд боломжтой гэдгийг аль хэдийнэ батласан" хэмээн онцолжээ.
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагын Шуурхай мэдээллийн төвд 2400 гаруй санал гомдол иржээ. Иргэд амны хамгаалалтгүй гадуур явж байна, хүүхдүүд гадаа тоглож байна. Ариун цэврийг сахих, ариутгал хийх хэрэгтэй гэдэг хүсэлт ирүүлжээ.
Түүнчлэн олон хүн цуглахгүй байх дүрмийг зөрчсөн арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг ч устгаж байгаа талаар Фейсбүүк компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
ОБЕГ-т “Дэлхийн зөн Монгол” байгууллагаас халдвар хамгааллын иж бүрдэл төхөөрөмж гардууллаа.