Өнөөдрөөс нийслэлд нийтийн тээврээр үйлчлэхгүй
Шинэ төрлийн корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсооно. Харин тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн зарим албан хаагчдыг хүргэх зорилгоор дунд оврын цөөн тооны автобус өглөө орой тодорхой чиглэлд явуулах юм.


















