Онцгойгийн ОНЦЛОХ үйл явдлууд
Монгол Улсын хэмжээнд эхний 12 сарын 10-ны өдрийн байдлаар нийт 4797 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1929 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 982 -оор буюу 2 дахин, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг буюу 48 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


















