Монгол Улсад орон сууцны зээлтэй 95 мянган иргэн байна
Монгол Улсад орон сууцны зээлтэй 95 мянган иргэн байна. Орон сууцны тогтвортой тогтолцоог бий болгох найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 онд хамгийн их буюу 38,273 орон сууц борлогдсон. Үүнээс 63 хувийг ипотекийн зээлээр борлуулжээ.



















