Үндсэн хуулийн өөрчлөлт иргэн бүрт өгөөжтэй юу
Үндсэн хуульд өөрчлөлт оруулан баталсан нь энэ парламентын үндсэн ажил, МАН-ын амлалтын нэг хэсэг хэдий ч түүхийн хуудсанд тодотгон бичигдэх үйл явц гэдэгтэй маргах нэгэн байхгүй. Хууль санаачлагчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг орон даяар зохин байгуулж, зөвлөлдөх уулзалт хийж бүхий л салбарын төлөөллийг хамруулсан, хагас сая давсан иргэнээс санал авсан гэж байгаа. Гэвч Үндсэн хуульд ямар өөрчлөлт орсныг иргэд өнөөдөр ч асуусаар байгаа нь үнэн.


















