Эрх баригчдыг сандаргаагүй “Саарал жагсаалт”
Засгийн газар ирэх оны төсвийг боловсруулахдаа тооцсон эрсдлүүд дотор “саарал жагсаалт” ч багтсан байна лээ. Тиймээс энэ нь эрх баригчдын хувьд олон улсаас шийдвэрлэсэн “гэнэтийн цохилт” биш. Эдүгээ “саарал жагсаалт”-д орохгүй байх богино хугацаанд гарах төлөвлөгөө бус ФАТФ-ын зөвлөмжийг л У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрэгжүүлэх байсан юм, зүй нь. Тиймээс хоёр жилийн өмнөх зөвлөмжийг хэрэгжүүлж чадаагүй эрх баригчид, богино хугацаанд гарах төлөвлөгөөгөө биелүүлнэ гэж найдалтгүй. Тэгээд ч одоо эрх баригчид “саарал жагсаалт” бус сонгуульдаа анхаарал тавина.


















