Зуунмод-Манзушир чиглэлд 0.4 километр авто замтай боллоо
2018-2019 оны улсын төсөвт тусгагдсан Зуунмод Манзушир чиглэлийн 0.4 километр авто зам, 16.2 метр төмөр бетон гүүрийг албан ёсоор нээлээ. Орчин үеийн технологиор баригдсан уг замын ажлыг “ЗЗБ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд дөрвөн сар гаруйн хугацаанд барьж хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгсөн юм.



















