"Монголчууд өмнөх төмөр замаа дуусгалгүй, өөр зам барихаар шийджээ"
Монголчууд 736.4 тэрбум төгрөгийн өртгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 267 км үргэлжлэх төмөр зам тавихаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байсан ч уг ажил гэнэтхэн зогссон юм. Уг дуулиан намжаагүй байхад монголчууд Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414.6 км урт төмөр зам барих шийдвэр гаргажээ.



















