ЗУРХАЙ: ҮС ШИНЭЭР ҮРЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
Аргын тооллын 3 сарын 24, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Чөлөөт эх одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:47-19:10. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
















