Э.Содномпилжээ, У.Сүрэнжав нар оны шилдгийн шилдэг тамирчин боллоо
Улирч буй онд манай улсын пара тамирчид ДАШТ, Азийн наадам, Азийн АШТ, Дэлхийн цом болон гранпри тэмцээн, наадмуудаас нийт 132 (алт 62, мөнгө 43, хүрэл 27) медаль хүртжээ. 2023 оны спортын онцлох үйл явдал болох “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас Монголын тамирчид найман медальтай ирсэн бөгөөд одоогийн байдлаар “Парис-2024” зуны паралимпын гурван эрхийг эх орондоо авчирсан байна.



















