Б.Нарантуяа бильярдын ДАШТ-д алтан медалийн төлөө өрсөлдөнө
Катарын нийслэл Доха хотод снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд ид өрнөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн зураан улааны төрөлд Монголын тамирчин Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрбээр хэсэгтээ Хонгконг, Энэтхэг, Польшийн тамирчдыг буулган авсан бөгөөд хагас шигшээд Германы тамирчныг 4:2-оор хожсоноор өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөхөөр болов.



















