ЦАХАЛ эмнэлэг рүү халдсанаа зөвтгөхөөр ХАМАС-ын гэгдэх зэвсгийн зураг үзүүлэв
Энэ сарын 15-нд шилжих шөнө Израилын армти Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг болох "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолсон юм. Хэдийгээр Женевийн конвенциор аливаа байлдаан, дайн, сөргөлдөөний үед эмнэлгийн байгууллага халдашгүй объектод тооцогддог ч Израилын цэргүүд олон мянган иргэн хоргодож, өвчтөнүүд эмчлүүлж байсан эмнэлэг рүү довтолсноо зөвтгөн, тэнд ХАМАС бүлэглэлийн дайчид нуугдан, энгийн иргэдээр амьд бамбай хийж байгаа хэмээн мэдэгдэж байв.


















