Филиппиний их сургуульд алан хядах ажиллагааны улмаас 11 хүн амиа алджээ
Исламын улс бүлэглэлийн дайчид засгийн газрын бодлогыг эсэргүүцдэг мусульман бүлэглэлүүдийн дэмжлэгийг авснаар 2015 онд Филиппинд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. 2017 онд Исламын улс бүлэглэл Марави хотыг эзлэн авч, таван сарын туршид хяналтдаа байлгаж байлаа. Мөн 2019 онд энэ бүлэглэл Холо хотод байх католик сүмд алан хядах ажиллагаа үйлдэж, 27 хүний аминд хүрч байв.



















