ЭМЯ утаанаас сэргийлж амны хаалт зүүхийг уриаллаа
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн. Тэгвэл эрүүл мэндийн яамнаас утаанаас сэргийлж амны хаалт заавал зүүхийг уриаллаа.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн. Тэгвэл эрүүл мэндийн яамнаас утаанаас сэргийлж амны хаалт заавал зүүхийг уриаллаа.
Хэдийгээр талууд дахин нэг хоногоор эвлэрлийг сунгахаар тохиролцсон гэж АНУ-ын хэвлэлүүд Египетийн албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлж байсан ч хоёр тал үүнийг албан ёсоор батлаагүйн дээр Израилын цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт гал нээж байгаа талаар Аль Жазира телевиз мэдээлсэн юм.
Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, тус улсад голчлон ханиад томуу, хатгалгаа, риновирусийн халдвар, амьсгал-синцитиал вирус, аденовирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдэж байгаа гэнэ. Одоогоор Хятад даяар амьсгалын замын өвчлөл, хатгалгааны тохиолдол хэд бүртгэгдсэн талаарх мэдээлэл байхгүй, гагцхүү тодорхой нэг эмнэлгүүдээс ирсэн цуврал тоон мэдээллүүдийг л эх сурвалжууд дамжуулж байгаа юм.
УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.11.30) нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилсон билээ. Өнөөдөр (2023.12.01) ХЭҮК-ын дарга Д.Сүнжид үүрэгт ажлаа хүлээн авав.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт энэ сарын 28-аас эхлэхээр болсон тухай мэдээллийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өглөө.
ХАМАС, Израил гал зогсоох хугацааг дахин нэг өдрөөр сунгасан талаар Египетийн албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар WSJ агентлаг мэдээлж, харин сөргөлдөгч талууд энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байсан юм.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогцолмаа дэлхийн аварга болжээ.
Гал гарсан шалтгаан нь дэлбэрэлт байсан, энэ дэлбэрэлтийг Украины тусгай алба зохион байгуулсан гэж "Украины үнэн" сонин мэдээлжээ. Энэ сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, галт тэрэг хонгилоор явах үед дөрвөн дэлбэрэх төхөөрөмж ажилласан гэнэ.
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхошуу орчим, Хайлааст, Нэгдүгээр хороолол, Толгойт, МҮОНТ зэрэг газруудад хамгийн их бохирдолтой байгаа бөгөөд хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэх түвшинтэй байна.
Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ оны эхний хагас жилд ХДХВ/ДОХ-ын 12 тохиолдол илэрч, өмнөх оны мөн үеэс зургаан тохиолдлоор нэмэгдсэн байна. Түүнчлэн эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй байна. Халдвар авсан нийт тохиолдлын дийлэнх буюу 83 хувийг эрчүүд эзэлдэг байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, Макгоуэн сайхан энцефалит өвчин тусаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. Түүнчлэн тэрээр олон жил хар тамхи хэрэглэсний дээр согтууруулах ундаанаас хамааралтай байсан юм.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр нийтээр амарна.
Израил, ХАМАС бүлэглэл олзны хүмүүсийг солилцохын тулд гал зогсоох хэлэлцээрийг 11 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь удаагаа сунгасан. Энэ хугацаа нь 12 дугаар сарын нэгний өдөр болсноор дууссан бөгөөд сөргөлдөгч талууд дахин нэг өдрөөр гал зогсоох хугацааг сунгахаар болжээ.
Хамгийн сайхан түүхийг хамтдаа бүтээхэд та бэлэн үү? Харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгжих, санхүүгийн аяллынх нь алхам бүрд хамт байх эрхэм зорилго, алсын хараатай ХААН Банк цоо шинэхэн маскотуудаа олон нийтэд танилцууллаа.
Зэвсэг, хар тамхи, цагаачид, хүний наймаатай тэмцэх олон улсын тусгай ажиллагааг Испани улс тэргүүлэн явуулжээ. Энэ ажиллагааны хүрээнд 566 хүнийг баривчилж% 163 хэрэг нээсэн гэж Испанийн Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
Сүүлийн өдрүүдэд БНХАУ-д микоплазмын хатгааны тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус улсад зорчих болон тус улсаас ирсэн иргэдэд ХӨСҮТ-ийн зүгээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
Эсэргүүцэл дагуулсан хуулийн төслийн талаарх мэдээллийг Өмнөд Солонгосын эрх баригч нам хоёр долоо хоногийн өмнө зарлаж байлаа. Энэ хуулийн төсөлд тусгаснаар, Өмнөд Солонгост 2027 он гэхэд нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох юм байна. Нохой үржүүлэх фермийн эзэд, нохой мах худалддаг лангуу, дэлгүүр, нохой махаар хоол хийдэг зоогийн газрын эздэд гурван жилийн хөнгөлөлттэй хугацаа, санхүүгийн тусламж олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Харин хууль зөрчвөл тав хүртэлх жилийн ял эсвэл 38 мянган доллартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж.