Газын зурвас дахь эвлэрлийг дахин нэг хоногоор сунгав
ХАМАС, Израил сар гаруй хугацаанд дайтсаны эцэст Катар, Египетийн зуучлалаар хэлэлцээ хийж, ХАМАС-т олзлогдсон хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх зорилгоор дөрөв хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу 11 дүгээр сарын 24-нөөс эхлэн дөрвөн өдөр гал зогсоож, улмаар энэ эвлэрлийг дахин хоёр хоногоор сунгаж байсан юм.



















