Үйлчилгээний байгууллагууд алдаатай хаяг хадсаар л байх уу
Аливаа улс орны тусгаар тогтнолын нэг хэмжүүр нь эх хэлээ хэрхэн хамгаалж байгаагаар тодорхойлогддог. Хуулиар зохицуулсан хамгаалалтаас гадна иргэдийн хэл соёлоо гэх үзэл, мэдлэг ч үүнд нөлөөтэй билээ. Сүүлийн жилүүдэд улс орны хөгжил дэвшил асар хурдтай хөгжиж байгаа хэдий ч нөгөө талаасаа хүмүүсийн хандлага орчин дох соёл зэрэг асуудлууд дутагдалтай байх болжээ. Үүний нэгэн тод жишээ бол гадаад үгийг зөв бичиж, хэрэглэх явдал. Бүр тодорхой хэлбэл, албан байгууллага, үйлчилгээний газрын гадаад үгээр бичсэн нэр хаяг утга, санааны хувьд алдаатай байдаг болжээ.


















