Хятадад цахим орчинд хүүхдүүдийг дээрэлхэх явдлыг бүрэн хориглов
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Цян насанд хүрээгүй иргэдийг цахим орчинд аливаа байдлаар дээрэлхэхийг хориглосон Засгийн газрын тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ тогтоол долоон бүлэг, 60 зүйлээс бүрдэх бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөгдөнө гэж SCMP сонин мэдээлсэн байна.



















