Хотын дарга Д.Сумъяабазар иргэдээс уучлалт гуйж, бөхийлөө
Ногоон автобуснаас болж иргэдийг бухимдуулсандаа уучлалт гуйж байна. Процесст нь үнэхээр алдаа гарсан юм байна. Нийтийн тээврийнхэн захиалагчийн хяналтыг дутуу тавьсан байна.
Ногоон автобуснаас болж иргэдийг бухимдуулсандаа уучлалт гуйж байна. Процесст нь үнэхээр алдаа гарсан юм байна. Нийтийн тээврийнхэн захиалагчийн хяналтыг дутуу тавьсан байна.
Салима Хан 1931 онд төрж, Энэтхэг улс Британийн колониос гарахаас хоёр жилийн өмнө, 14 настайдаа гэрлэжээ. Салима сурах хүсэлтэй байсан ч тосгонд нь сургууль байгаагүй гэнэ. Харин насан өтөл болсон хойно нь боловсролын хөтөлбөрийн сайн дурын ажилтнууд түүнтэй уулзан, сурах хүсэлтэйг нь олж мэдсэнээр сургуульд явахыг ятгасан байна.
ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор Европын холбооны авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний хүрээнд Европын орнууд ээлж дараалан Оросын дугаартай машиныг нутаг руугаа нэвтрүүлэхийг хориглосоор байна. Энэ удаад Болгар улс Оросын иргэдийг хувийн машинтай нь нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Шведийн Стокгольм хотноо 10 дугаар сарын хоёрны өдөр Нобелийн долоо хоног эхэллээ. Физиологи эсвэл анагаах ухааны салбарын шагналтныг нэрлэснээр жил бүр Нобелийн долоо хоног эхэлдэг юм.
Монголын хөлбөмбөгийн холбооны "А", Азийн хөлбөмбөгийн холбооны "Элит" ангилалтай шүүгч Ө.Батцэцэг "Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудад ажиллахаар боллоо.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийжээ.
BMW машин эзэмшигч зарим хүн машиндаа iPhone15, 15 Pro Max гар утсыг автомашины утасгүй цэнэглэгчээр цэнэглэх үед ноцтой асуудалтай тулгарсан талаар MacRumors сайт мэдээлжээ.
Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшихээр горилж буй, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дэмжигчидтэйгээ хийх уулзалтаа Калифорнид үргэлжлүүлжээ. Айова мужид дэмжигчидтэйгээ уулзахдаа Америкийн цэргүүдийг бусад орнуудаас эргүүлэн татна гэж мэдэгдсэн бол Калифорнид болсон уулзалтын үеэр Жо Байден Ерөнхийлөгч хэвээр үлдвэл "энэ улс мөхнө", дэлгүүр дээрэмдэгчдийг газар дээр нь буудах хэрэгтэй гэх зэрэг мэдэгдэл хийсэн байна.
Нийтийн тээврийн шинэчлэлттэй холбоотой асуудлаас үүдэн Ж.Сүхбаатар гишүүн өнөөдөр Ерөнхий сайдад огцрох хүсэлтээ хүргүүлсэн байна.
Их Британи 2023 онд багтаан Украины 50 мянган цэргийн алба хаагчийг бэлтгэж амжихаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Грант Шэппс мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны газрыг өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-ийн мэдэлд авч, улмаар “Тамирчдын нөхөн сэргээх төв”-ийн зориулалт бүхий 5 давхар барилгад “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлгээ оруулсан асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулж байсан. Харин сүүлийн үед дахин “Өөжин мед” эмнэлгийн ард талд 20 давхар “Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор”-ыг бариулахаар барилгын ажлаа эхлүүлсэн байгаа нь ойр орчмын оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж байна.
Украины Зэвсэгт хүчин Туркийн Bayraktar TB2 дроны шинэчилсэн хувилбарыг хүлээн авч магадгүй гэнэ. Энэ талаар Bayraktar дроныг үйлдвэрлэгч компанийн захирал Халук Байрактар мэдэгджээ.
Улаанбаатар хот бонд гаргаж, анхдагч зах зээлийн арилжааг аравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зарлаад байв.
ОХУ, Украины хооронд дайн дэгдэснээс хойш гадаадын олон хөлсний цэрэг аль аль талд байлдаж байгаа талаарх мэдээлэл гарч байсан. Тэдгээр цэргүүдийн нэг болох Эстонийн иргэн тулааны үеэр амиа алджээ.
АН-ын удирдлагууд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эдгээр домбыг урьд өмнө нь огт задлаж байгаагүй, лац нь хөндөгдөөгүй байсан бөгөөд эдгээрт агуулагдах дарс 5000 жилийн настай, сайтар хадгалагдсан байсан гэж археологичид өгүүлсэн байна.
Монголын жюү жицүгийн тамирчид өнөөдөр Ханжоу руу хөдөллөө. Тус төрөл эрэгтэйчүүдийн -62, -69, -77, -85 кг, эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг-ын жингээр энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Америкийн Aerosmith рок хамтлаг шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийх аялан тоглолтыг есдүгээр сараас энэ оны сүүл хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч гоцлол дуучин хоолойгоо гэмтээсний улмаас ирэх он хүртэл хойшлуулахаар болжээ.
Д.Мөнхбаатар: БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай санал өгсөн. Салбарын хэлэлцээр гэдэг нь хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг хамтын хэлэлцээр. Хөдөлмөрийн хуулийн 20.3-д тухайн салбарт хоёр болон түүнээс дээш үйлвэрчний эвлэл байвал нэг тал болон хамтарч салбарын хэлэлцээр хийнэ гэсэн байдаг. Салбарын хэлэлцээрээр боловсролын салбарын багш ажилчдын цалин хөлс нийгмийн баталгааг яаж сайжруулахыг шийддэг хэлэлцээр байдаг. Энэ хэлэлцээрт орох саналаа бид есдүгээр сарын 15-нд өгсөн. Гэтэл энэ хугацаанд үйлчвэрний эвлэлээ дэмжиж байх ёстой МҮЭХ-ноос манайхыг хууль бус хэмээн зарласан. Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зүгээр нэг ТББ хамтын хэлэлцээрт ордоггүй гэсэн. Энэхүү асуудлын үүднээс өнөөдөр эсэргүүцлээ зарлаж байгаа юм. Бидний саналын хариу өнөөдөр дуусна. Үнэхээр шийдэхгүй бол бид маргаашнаас өлсгөлөн зарлана.