ГОЛОМТ БАНК: НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ ЯГ ОДОО БОЛЖ БАЙНА
Ажил бол бидний хоёр дахь гэр буюу хүн идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тийм ч учраас тав тухтай орчин нөхцөл, найрсаг хамт олон, бүтээлч хүрээлэл, ажлаа зөв сонгохоос л амжилт эхэлнэ.Тэгвэл таныг мэргэжил харгалзахгүй, туршлага шаардахгүй, насны хязгааргүй нээлттэй ажлын байрны өдөрлөгт өргөнөөр оролцож,эрч хүчтэй, мэргэшсэн, шинэ залуу үетэй нэг баг болж Голомтын гэр бүлд амжилтын гараагаа эхлүүлэхийг урьж байна.



















