Хятадын цахим сүлжээ хэрэглэгч эр хуурамч мэдээлэл тарааж, нэг жилийн хорих ял сонсжээ
Ахмад настай эр залуу эмэгтэйтэй гэрлэсэн гэх мэдээллийг тэрбээр түгээхдээ зураг дээрх эмэгтэйн олон нийтийн сүлжээн дэх хуудаснаас зөвшөөрөлгүй авсан байна. Тэрбээр ийм мэдээллээр олны анхаарлыг татаж, өөрийн хөгжүүлдэг, үл хөдлөх хөрөнгийн салбарын хаягаар хандалт авах зорилготтой байсан аж.



















