"Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялыг чангатгаж, өршөөл уучлалд хамруулдаггүй болох хэрэгтэй байна"
Хүүхдийг төрснөөс нь эхлээд өөрөө хариуцлага хүлээх чадвар болох хүртэл нь бид хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийг УИХ-аас эхлээд Засгийн газар, хүүхэд гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, яам, тамгын газрууд, орон нутгийн захиргааны байгууллагууд, ААНБ, иргэд, гэр бүл бүрийн эрхэм үүрэг.



















