Сансарт хог хаясны төлөө ногдуулах, түүхэн дэх анхны торгуулийг Америкийн компани төлөхөөр болов
Эрдэмтдийн тооцоолсноор, одоо сансарт нэг миллиметрээс дээш хэмжээтэй 128 сая сансрын хаягдал, 10 сантиметрээс дээш хэмжээтэй 34 мянган хаягдал байгаа гэнэ. Харин нэг миллиметрээс доош хэмжээтэй хаягдлыг тоолох боломжгүй, ийм хэт жижиг хаягдал хэдэн их наядаараа ч цугласан байж болзошгүй гэж эрдэмтэд үздэг юм. Ойролцоогоор 3000 орчим хиймэл дагуул ашиглалтаас гарч, сансрын хаягдал болжээ.



















