Кубад Оросын талд цэрэг элсүүлэх ажлыг зохион байгуулсан 17 хүн баривчлагджээ
"Кубын иргэд болон Кубад амьдарч буй зарим гадаадын иргэдийг Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож буй зэвсэгт хүчний эгнээнд элсүүлэх зорилгоор Оросын талаас үйл ажиллагааг нь удирдаж буй хүний наймаа эрхэлдэг томоохон сүлжээг илрүүлж, үйл ажиллагааг зогсоох, устгах ажлыг Дотоод хэргийн яам хийж байна. Энэ төрлийн оролдлогыг таслан зогсооно. Харин энэхүү үйл ажиллагаатай холбоотой этгээдүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж Кубын Гадаад хэргийн яам мэдэгдэж байв.



















