Эрхүүгийн ойролцоох вагнерчуудын оршуулгын газрыг шатаажээ
Украины эсрэг өдүүлсэн дайнд Оросын талд байлдаж буй "Вагнер" хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүдийг амиа алдсаны дараа тусгайлан оршуулдаг уламжлал тогтсон. Оросын олон хотод байх вагнерчуудын оршуулгын газар хэдэнтээ халдлагад өртжээ.


















