Түгжрэлийн тэнэг шийдэл буюу Монгол Грекийн алдааг давтах нь
Хэдэн жилийн өмнө Грекийн нийслэл Афин хотод түгжрэлийг шийдэхийн тулд тэгш, сондгой дугаараар явуулах хачирхалтай аргыг нэвтрүүлжээ. Энэ хязгаарлалт яг л Монголд үйлчилдэг шиг ажлын өдрүүдэд үйлчлэх бөгөөд амралтын өдөр бүх машин хөдөлгөөнд оролцож болно. Хязгаарлалтыг зөрчвөл 72 еврогийн торгуультай. Афины эрх баригчид ийм байдлаар зам дээрх машины тоог бууруулахаар шийджээ.

















