Наадмын дараа намар гэлцдэг. Хичээлийн шинэ жил болоход 10 хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Наймдугаар сарын сүүлч буюу 20-ноос эхлээд Улаанбаатар хотод түм түжигнэж, бум бужигнадаг үе ирдэг. Энэ үед эцэг эхчүүийн хувьд хүүхдийн хичээлийн бэлтгэл тэр дундаа хичээлийн дүрэмт хувцас хаагуур, ямар үнээр авах эсэх асуудал тулгарах буй биз ээ. Иймд Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн худалдаалж буй компаниудын дүрэмт хувцас мөн том зах худалдааны төвүүдээр ямар үнэ ханштайгаар зарагдаж байгаа талаарх нэгдсэн мэдээллийг бэлтгэн хүргэж байна.