"Монгол рапсоди" гэж анхлан нэрлэж байсан Queen хамтлагийн дууны нооргийг дуудлагаар худалджээ
МИР24 сувгийн мэдээлснээр, Лондонгийн дуудлага худалдаанд Фредди Меркьюригийн 1400 эд зүйл тавигджээ. Тэдгээрийн дунд Фреддигийн хайртай төгөлдөр хуур байсан бөгөөд энэ төгөлдөр хуур дээр тэрээр олон хит дуугаа зохиосон байна. "Богемын рапсоди" гэсэн бичигтэй энэ төгөлдөр хуурыг зарах дуудлага худалдаа зургаан минут үргэлжилж, төгөлдөр хуур 2,2 сая доллараар шинэ эзэндээ очжээ.

















