Хавайн арлууд дээр гарсан түймрийн улмаас 93 хүн амиа алдаж, эртний нийслэл шатжээ
Хавайн арлууд дээрх гал түймэр өнгөрсөн долоо хоногийн дунд үеэр эхэлсэн байна. Ган гачиг, хуурайшилтын улмаас үүссэн энэ гал тархахад Номхон далай дээгүүр өнгөрч буй Дора хар салхинаас үүдэлтэй хүчтэй салхи нөлөөлжээ. Мауи арал дээр галд сүйрсэн хотуудыг сэргээн босгоход олон жилийн хугацаа шаардагдана гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Лахайна хотод гэхэд л мянга гаруй барилга галд сүйдсэн байна.


















