Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр буюу 08 дугаар сарын 30-ны лхагва гаригт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.
Өнөөдөр буюу 08 дугаар сарын 30-ны лхагва гаригт дараах байршлуудад цахилгаан хязгаарлана.
Большой Уссурийск арал нь 350 квадрат километр орчим талбайг эзлэн оршдог. XIX зуунаас эхлээд Орос, Хятадын хооронд энэ арлын төлөө тэмцэл эхэлж, харин 1920-1930-аад онуудад Зөвлөлтийн цэргүүд хяналтаа тогтоож байв.
БНХАУ-ын Чиндао хотод есдүгээр сарын 01-08-ны өдрүүдэд явагдах Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны 15 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан олон улсын Таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг оролцож, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт зургаан медалийн эзэн боллоо.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийх төрийн айлчлал 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ.
Дундаж орлоготой иргэдийн хувьд орон сууцтай болох хамгийн том боломж нь ипотекийн зээл байдаг. 2013 оноос хойш хэрэгжиж буй уг хөтөлбөрийн дагуу 2023 он хүртэл нийт 100 гаруй мянга гаруй өрх орон сууцтай болжээ. Энэ хугацаанд харьцангуй тогтвортой үргэлжилж байсан ч сүүлийн саруудад арилжааны банкууд зээлийн хүсэлт авахаа зогсоож эхлэв. Иргэд авах байраа тооцоолж, урьдчилгаа төлбөрөө хуримтлуулсан байгаа хэдий ч зээл авах боломжгүй буюу банкууд хүсэлтийг нь хүлээж авахгүй байгаад бухимдалтай байгаа юм. Энэ талаар ипотекийн зээл олголт ямар байгааг тодруулахаар арилжааны зарим банктай холбогдоход дараах мэдээллийг өглөө.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украин руу халдах тушаал өгснөөр өнөөгийн дайн эхэлсэн. Энэ хугацаанд Украины олон мянган цэрэг эрс фронт дээр амиа алдсан бол Оросын арми хот сууринд цохилт өгсөөр байгаагийн улмаас амиа алдсан энгийн иргэдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Симпозиумын үеэр туурвигдсан томоохон бүтээлүүдийн “Public Art - Urban Sculpture” үзэсгэлэн 8-р сарын 24-ний өдөр ХААН Банк цамхгийн гадна талбай болон Хаан Галарейд нээгдлээ.
"Дождь" сувгийн мэдээлснээр, Пригожиний ар гэрийнхний хүсэлтээр түүнийг оршуулах ёслолд гагцхүү ойр дотныхон болон дотны найзууд нь оролцжээ. Пригожинтой салах ёс хийх ёслол Порховын оршуулгын газарт 16:00 цагт дууссан, харин онгоцны ослоор амиа алдсан бусад хүмүүсийг энэ газар оршуулаагүй гэнэ.
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
Нисэх буудал руу хийсэн халдлагын гол бай нь энэ буудлын бүсэд байрлах газрын тосны бааз байсан байж болзошгүй гэж "Псковская губерния" сонин бичжээ. Өөр нэг хувилбараар бол, 2022 онд Буча хотыг эзлэн түрэмгийлэхэд оролцсон, 104 дүгээр десантын хороо байрлах Черехинскийн цэргийн бааз дээр цохилт өгөх зорилготой байсан гэнэ. Нисэх буудал руу халдсан дронуудыг хаанаас нисгэсэн нь тодорхойгүй. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, Псков Украины хооронд 700 км орчим зайтай, тиймээс Украинаас нисгэсэн байх боломжгүй, харин Украиныг дэмждэг Латви 50 километр, харин Эстони ердөө 30 километр зайд оршдог тул чухамхүү тэндээс дронуудыг хөөргөсөн байж болзошгүй аж.
Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч нэг хүн нас барсан байна.
Туркийн Анталия хотод тун өвөрмөц бүлэг жуулчин иржээ. Ердийн үед жуулчдын бүлэг гэдэгт 5-20 эсвэл зуу орчим жуулчныг хэлдэг бол энэ удаад нэг дор 4500 хүнээс бүрдсэн жуулчдын баг Анталия хотод буусан аж.
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өглөө.
Энэ удаагийн сонирхогчдын ААШТ-нд манай улсаас дөрвөн тамирчин оролцож байна.
Коронавирусийн халдвар тархахаас сэргийлж гурван жил долоон сарын өмнө тавьсан хилийн хоригоо Хойд Солонгосын эрх баригчид цуцалжээ. Энэ талаар KBS телевиз мэдээлсэн байна.
Дуучдын эрхийг хамгаалах байгууллага Эминем нэрээрээ алдартай Маршалл Брюс Мэтерсийн хүсэлтээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Вивек Рамасвамгийн сонгуулийн штабт хандан, Эминемийн дууг ашиглаж болохгүй гэдгийг сануулжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг.
Хууль бусаар Британид ирсэн хүмүүсийг саатуулах боломжгүй үед тэднийг зугтаалгахгүйн тулд байршил заагч бугуйвч тарааж өгөх хувилбарыг хэлэлцэж байгаа гэнэ. Гэвч бугуйвч хүрэлцэхгүйн дээр энэ шийдвэрийг хэрэгжүүлвэл асар их зардал гарна гэж зарим албан тушаалтнууд болгоомжилж байгаа юм байна.