Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд хүндээр тусаж байна
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт урьд жилүүдэд байгаагүйгээр өөрчлөгдөж байгалийн гамшигт үзэгдлүүд ихээр тохиолдох болжээ. Дэлхий нийтээрээ шинжлэх ухааны няцаашгүй баталгаанд тулгуурлан бид нэгэн шийдэлд хүрээд байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг байнгын сүйрэл болохоос аврахын тулд бид дэлхийн дулаарлыг 1.5°C хэмд хязгаарлах ёстой юм.













