Усан борооны сануулга буюу аврал үгүй Улаанбаатар
Хэсэгхэн зуурын аадар бороо Улаанбаатарыг урсгаж байгаагийн шалтгаан нь ердөө л учир мэддэггүй улстөрчид, дарга нар, цүнх баригчдын эх захгүй үйлдэл, эрх мэдэл, албан тушаалын хэтрүүлэг гэсэн үг. Газар олгохдоо, байшин барилгын зөвшөөрөл өгөхдөө хууль дүрэмд нийцүүлэн, төлөвлөлттэй өгсөн бол өнөөдөр тавьсан зам, босгосон барилга бүр нь усанд автахгүй байх байлаа.















