Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хоёр хүн буудуулж амиа алджээ
2023 оны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд Австрали, Шинэ Зеланд улсуудад явагдах гэж байна. Тэмцээний нээлт эхлэхээс нэг цагийн өмнө Окландын төв хэсэгт зэвсэгт этгээд гарч ирэн олон дахин буун дуу гаргаж, тоглолт үзэхээр очсон олон мянган иргэдийг цочролд оруулсан хэрэг гарлаа.














