Улаанбаатарт 22 хэм дулаан байна
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Орхон голын усны түвшин Булган аймгийн Орхон сум орчимд 35 см, Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдлаас үүдэн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлэл өгчээ.
“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ОУХМ Батбаатарын Хулан хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав.
Долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн иргэн Ч.Маралмаад шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял оноосон. Гэвч түүнийг ямар нэг цахим гавгүй ХУД-ээс өөр дүүрэгт сул чөлөөтэй явж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тархаад байна.
Укбекистаны Ташкент хотноо 2023 оны Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 15 орны тамирчид оролцож байна.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ.
Д.Өнөрболор нь анх “Royal castle”-ийг анх барьж өндөр үнээр борлуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ханшийг 500 мянгаас сая ам.долларт хүргэн огцом өсгөж байсан нэгэн. Түүнийг барилгын салбарт үнийн хөөс бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэх нь ч бий. Тэгвэл одоо гишүүдийн тойргоо услах өртгийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бололтой. Тэрбээр ийнхүү БНСУ-аас үсчин эмч авчирч, тойргоо услан бэл бэнчингээ гайхуулав.
Химийн олон улсын 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод энэ сарын 16-наас 25-ны өдрүүдэд үргэлжилж байна. Манай улсаас А.Амартүвшин, Б.Номин-Ундрах, З.Эрхэснабил, Б.Эрмүүнболд нарын дөрвөн сурагч, хоёр дасгалжуулагч, хоёр ажиглагч багштай оролцож байна.
Орхон аймагт сүүлийн 2 сард хачигт халдварын 9 тохиолдол бүртгэгдсэний 7 нь буюу 77,8 хувь нь хачигт энцефалитын тохиолдол байна.
"Ice Bucket Challenge" буюу Мөстэй усны сорилтыг АНУ-ын ALS Association сангаас хандив цуглуулах зорилгоор эхлүүлж байжээ. ALS гэдэг нь хүний булчингийн үйл ажиллагааг саармагжуулах улмаар үхэлд хүргэдэг эдгэршгүй өвчин юм.
Прокуророос 2023 оны эхний хагас жилд хүүхэд хохирсон 2054 хэрэгт хяналт тавьж, 611 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Үүний 1442 буюу 70.2 хувь нь нийслэлд, 612 буюу 29.8 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
ҮСХ-оос нийгэм-эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
С.Норов: Эрүүл мэндийн статисткийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд ХДХВ/ДОХ-ын 12 тохиолдол илэрч, өмнөх оны мөн үеэс зургаан тохиолдлоор нэмэгдсэн байна. Халдвар авсан нийт тохиолдлын дийлэнх буюу 83 хувийг эрчүүд эзэлдэг байна" гэв.
Прокурорын байгууллагаас 2023 оны эхний хагас жилд гэмт хэрэг үйлдэж яллагдагчаар татагдсан 10 896 хүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Солонгосын SBS телевизийн глобал охидын хамтлаг байгуулах “ Universal ticket” шоу нэвтрүүлэгт 14 улсын 82 оролцогч өрсөлдөснөөс 41 охиныг шалгаруулж танилцууллаа. Солонгос, Хятад, Япон, Малайз охидын хамт Монгол охин Энэрэл тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр болжээ.
Прокурорын байгууллага 2023 оны эхний хагас жилд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 264 хэрэгт хяналт тавьж, 129 яллагдагчид холбогдох 98 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Прокурор 2023 оны эхний хагас жилийн байдлаар Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 631 хэрэгт хяналт тавьж, 261 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурорын байгууллага 2023 оны эхний хагас жилд бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан мөнгө угаах 276 хэрэгт хяналт тавьж, 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.