1000 доллараар үнэлэгдэх бөөрөнхий өндөг олджээ
Төрөл бүрийн шувуудаас өөр өөр хэлбэртэй өндөг гарах үзэгдлийг хувьслын биологчид ч судалж байсан юм. Хэдэн жилийн өмнө Science сэтгүүлд нийтлэгдсэн материалд өгүүлснээр, шувууны нисэх чадвараас өндөгний хэлбэр ихээхэн хамаардаг аж. Тодруулбал, байнга нисдэг шувуунууд зууван хэлбэртэй өндөг гаргадаг бол бага нисдэг эсвэл огт нисэж чаддаггүй шувууд бөмбөрцөг хэлбэртэй өндөг гаргадаг гэнэ.



















