Испанийн католик сүмд 2000 орчим хүүхэд хүчирхийллийн золиос болжээ
Сүүлийн жилүүдэд католик сүмүүдэд бага насны хүүхдийг бэлгийн дарамтад оруулдаг, хүчирхийлдэг гэх мэдээлэл эрчээ авч, олон орон энэ мэдээлэлтэй холбоотойгоор мөрдөн шалгалтын ажил хийж, католик сүмийнхэн уучлалт гуйж байлаа. Энэ мэдээлэл дахин сөхөгдөж, зөвхөн Испанид гэхэд л католик сүмд бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхдийн тоо 2000 орчим, үүнд 1000 гаруй санваартан холбогдсон гэж El Pais сонин мэдээлжээ.



















