Үндсэн хуулийн өөрчлөлт: Ард түмэн 126-г дэмжсэн үү
Тиймдээ ч 126 гэх тоог танилцуулах гишүүдийн уулзалт нам гүмхэн боллоо. Очсон газар, уулзсан хүн бүрээ цахим хуудсаараа мэдээлдэг гишүүд ч таг. Хот, хөдөөгүй гишүүдийн уулзалтад тоотой хэдхэн хүн ирж, ирсэн хүмүүсийн олонх нь 126 гэх тоог дэмжихгүй байна. Сонгуулиар л бараагаа харуулдаг гишүүд иргэд, сонгогчдоо царайчлах гэж багагүй зүдэрлээ.

















