NDR: Пригожинтой хэлэлцээ хийсэн нь Путиний хувьд том ялагдал
Пригожин бямба гарагаас хойш олон нийттэй харилцаагүй, хаана байгаа нь ч тодорхойгүй байгаа юм. Тэрбээр машинд суун, Донын Ростов хотоос гарч байгаа дүрс бичлэг бямба гарагийн орой олон нийтийн сүлжээгээр цацагдаж байв. Үүнээс өмнө Пригожин дүрс бичлэгээр мэдэгдэл хийн, Москвад ойртон очсон цэргийн цуваагаа эргүүлэн татаж, "төлөвлөгөөний дагуу хээрийн хуаранруугаа буцна" хэмээн онцолж байв.


















