Д.Амарбаясгалан: Монгол Улсын эдийн засаг Азид тэргүүлэх өсөлттэй байна
2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувьд хүрч, уналтад орж байсан. Энэ бол 1992 оноос хойш Монгол Улсын эдийн засаг анх удаа бий болсон үзэгдэл байсан. Засгийн газар эдийн засгийн талаар оновчтой арга хэмжээ авсны үр дүнд 2022 онд +4.8 хувь болж, эдийн засаг өссөн. Өмнөх оноос 10 орчим хувийн бодит өсөлтийг бий болголоо.



















