Песков: Путинийг орлодог хүмүүс бий, тэр бункерт нуугддаг зэрэг нь утгагүй худал яриа
Оросын Ерөнхийлөгч Путин өөрийг нь орлодог хэд хэдэн хүнтэй, тэдгээр хүмүүс төрөл бүрийн арга хэмжээнд оролцох зуур Путин бункертээ эсвэл хаа нэг газар нуугдаж байдаг гэсэн яриа байнга гарсаар ирсэн бөгөөд Украинд дайн эхэлснээс хойш ийм яриа улам газар авсан юм. Энэ бүх мэдээллийг Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков няцаажээ. Ийм мэдээллийг ганцхан Орос ч биш аль ч орон няцаах нь гарцаагүй, төрийн өндөр албан тушаалтны аюулгүй байдалтай холбоотой асуудал тул нууцлахаас ч аргагүй. Песков Путинтэй холбоотой мэдээллүүдийг хэрхэн няцаасан талаар "Газета" сониноос авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.


















