Австрали жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд электрон тамхи зарахыг хориглолоо
Түүнчлэн Австралид электрон тамхийг эм бэлдмэл шиг битүү саванд хийж зарах, нэг удаагийн цахилгаан тамхийг хориглохоор төлөвлөж байгаа аж. Австралийн Эрүүл мэндийн сайд Марк Батлерын өгүүлснээр, электрон тамхийг никотин бүхий утаат тамхийг орлуулах аюулгүй хэрэгсэл гэж анхандаа үзэж байсан ч энэ нь шинээр тамхинд орох хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаа гэнэ.


















